logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ETF-ийн эрэлт хүчтэй байснаар “Bitcoin” 3 долоо хоног дараалан өслөө
    Suvashree Ghosh
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 05 09:30
    102

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    (Bloomberg) -- Аравдугаар сар гарч, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү эргэн хошуурснаар “Bitcoin”-ийн ханш гурван долоо хоног дараалан өсөж, баасан гарагийн байдлаар 86 мянган ам.доллар давлаа.

    Дэлхийн хамгийн том криптовалютын ханш баасан гарагт 2.66 хүртэл хувиар өссөний дараа эргээд ялимгүй буурч, 86,200 орчим ам.долларт тогтворжив.

    Өнгөрсөн долоо хоногт хоёр орчим хувиар өсөхөд “Bitcoin” дагадаг биржээр арилжаалагддаг сангууд (ETF) руу мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас их хэмжээний хөрөнгө орсон нь нөлөөлжээ.

    unnamed (1).jpg

    2025 оны аравдугаар сард “Bitcoin”-ийн ханш 126 мянган ам.долларыг давж, бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсний дараа огцом унаж, улмаар 2026 оны ихэнх хугацаанд криптовалютын зах зээл төдийлөн сэргээгүй юм. “Bitcoin”-ийн ханш энэ онд оргил түвшнээсээ 50 гаруй хувиар буурсан ч зарим арилжаалагчид уналт ёроолдоо хүрсэн байж болзошгүй гэж үзэж эхэлжээ.

    Түүнчлэн энэ удаагийн өсөлт нь криптовалютын зах зээлд “Uptober” гэгддэг улирлын чиг хандлагатай давхцаж байна. “Bitcoin” сүүлийн 15 жилийн аравдугаар саруудын 10-т нь өсөлттэй байжээ.

    Cэтгэгдэл бичих