logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Истанбулын Хөрөнгийн биржийн арилжааг үргэлжүүлэн хааж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 14 10:00
    352

    Зургийг: David Lombeida/Bloomberg

    Турк болон Сирид амиа алдсан иргэдийн тоо 36 мянга даваад байгааг албан эх сурвалж мэдээллээ

    Турк улс Истанбулын Хөрөнгийн биржийн арилжааг үргэлжлүүлэн хаах асуудлыг хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Истанбулын Хөрөнгийн биржийн арилжааг лхагва гараг хүртэл хаасан юм. Харин албаныхан биржийн арилжааг зогсоох шийдвэрээ дахин сунгахаар хэлэлцэж байгаа аж.

    Туркийн сөрөг хүчин зохицуулах байгууллагыг Истанбулын биржийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байгаа аж. Учир нь газар хөдлөлтийн дараах эхний хэд хоногт биржийн арилжааг зогсоогүйдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Лхагва гарагт арилжааг зогсоох хүртэл “Borsa Istanbul 100 Index”-д бүртгэлтэй компаниудын үнэлгээ хоёр хоногийн дотор 35 тэрбум ам.доллароор буурчээ.

    Үүнээс гадна даваа гарагт Туркийн Сангийн яам хувьцаагаа эргүүлэн худалдан авч буй компаниудад 15 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг эх сурвалж мэдээллээ. Хөрөнгийн зах зээл уналтад ороод буй энэ үед ийнхүү шийдвэрлэсэн нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.

    Өнөөдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид амиа алдсан иргэдийн тоо 36 мянга даваад байгааг албан эх сурвалж мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих