logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    НДС-ийн орлого I-IX сард ₮2.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 21 10:40
    298
    Улсын нэгдсэн төсвийн татварын орлогод эзлэх нийгмийн даатгалын орлогын хувь хэмжээ өсжээ

    Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эхний есөн сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Улсын нэгдсэн төсвийн татварын орлогод эзлэх нийгмийн даатгалын орлогын хувь хэмжээ мөн өссөн байна. Учир нь оны эхний есөн сард улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 19.8 хувийг мөн бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт болов.

    21-4.JPG

    Энэ долоо хоногт Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Хэдийгээр ирэх онд Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 онтой харьцуулахад 814.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч иргэдийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг 236.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Ингэснээр Нийгмийн даатгалын санд Төрөөс 545.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно гэдгийг Сангийн яам мэдээллээ.

    Мөн ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэмнэх нэг их наяд төгрөгийн хэмнэлт гарна. Үүнээс орлогын эрсдэлд ойрхон байгаа болон бага хэрэглээтэй өрхүүдийн орлогын баталгааг сайжруулахад зарцуулах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих