logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Иений спот ханш 150 давлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 21 10:15
    312
    Японы гадаад худалдааны тэнцлийн алдагдал 2 сар дараалан 2 их наяд иен давав

    Иений ам.доллартой харьцах ханш 150 давлаа. Ингэснээр Японы Төв банк интервенц хийнэ гэсэн хүлээлт зах зээлд нэмэгдэж байна.

    Япон улсын Засгийн газрын бондын өгөөж олон жилийн дээд түвшинд хүрч, өсөөд байгаа юм. Ингэснээр иений ханшийн уналт эрчимжиж, сүүлийн 32 жилийн доод түвшнээс давж суларсан байна. 

    Тус улсын Төв банк ойрын өдрүүдэд ханшийг тогтворжуулах интервенц хийвэл гайхах хэрэггүй гэж “Brown Brothers Harriman & Co”-ийн шинжээчид мэдээлж байна.

    Иений ханш суларсны нөлөөгөөр Япон улсын гадаад худалдааны тэнцэл 2015 оноос хойших хамгийн урт хугацаанд алдагдалтай байгаа юм. Гадаад худалдааны алдагдал сүүлийн хоёр сар дараалан хоёр их наяд иен даваад байна. Есдүгээр сарын байдлаар 2.09 их наяд иен буюу 14 тэрбум ам.доллар хүрчээ.

    Худалдааны алдагдал Японы эдийн засгийн өсөлтийг доош татах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа юм. Мөн эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт дотоодын зарцуулалтад нь сөргөөр нөлөөлж, иений ханш цаашид ч сулрах эрсдэлийг дагуулахыг анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих