
Зургийг: George Frey/Bloomberg
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа байгалийн хий болон нүүрсний цахилгаан станцуудын хүлэмжийн хийн ялгаралд хязгаар тогтоохоор төлөвлөж байна.
Ингэснээр АНУ-ын цахилгаан эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал 2040 он гэхэд бүрэн арилах боломжтой гэж тооцоолжээ.
Цагаан ордон Байгаль хамгаалах агентлагийн хуулийн төслийг хянах эцсийн шатандаа явж байгаа юм. Энэхүү төсөл шинэ болон одоо ажиллаж буй цахилгаан станцуудад аль алинд нь хамаарах ажээ. Нүүрсний цахилгаан станцууд АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлын хоёр дахь гол эх үүсвэрт тооцогдож байна.
Энэ нь Байгаль хамгаалах агентлагийн цахилгаан станцуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хоёр дахь удаагийн оролдлого юм. Өнгөрсөн онд АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үеийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг шатах түлшнээс ангижруулан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх журмыг хэрэгсэхгүй болгосон байна.
Шинэ төлөвлөгөө өмнөх санаачилгатай харьцуулахад хамрах хүрээ багатай. Нүүрстөрөгчийг шингээх систем нэвтрүүлэх, ус төрөгчийн түлшинд хөнгөлөлт олгох замаар ялгарлыг бууруулахад чиглэсэн аж. Мөн Төрийн өмчит болон хувийн цахилгаан станцуудад хэрхэн шаардлагыг биелүүлэх, хэзээ шинэ стратегийг хэрэгжүүлэхэд нь илүү уян хатан хандах юм.