logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Франц улсын Засгийн газар Ногоон аж ахуйн тухай хуулийн төслийг танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 10:45
    647

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Жо Байдены Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль ирэх 10 жилд компаниудад 369 тэрбум ам.доллартой тэнцэх урамшуулал, татварын хөнгөлөлт үзүүлэхээр байна

    Франц улсын Засгийн газар Ногоон аж ахуйн тухай хуулийн шинэ төслийг танилцууллаа. Хуулийн төсөлд цахилгаан автомашинд татварын хөнгөлөлт, урамшуулал олгохоор тусгасан нь АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хуультай өрсөлдөхөөр зорьж буйг нь харуулж байна.

    Жо Байдены Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль ирэх 10 жилд компаниудад 369 тэрбум ам.доллартой тэнцэх урамшуулал, татварын хөнгөлөлт үзүүлэхээр байгаа юм.

    Францын Засгийн газар албан ёсны мэдэгдэлдээ “Хуулийн төсөлд шинэ үйлдвэрүүдэд зөвшөөрөл олгох явцыг түргэсгэх, төсвийн санхүүжилттэй төслүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудад нийцсэн эсэхэд хатуу хяналт тавихаар тусгасан”-ыг онцолж байна.

    Жо Байдены Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн хариу болгон Франц улсын Сангийн сайд Ле Майре энэ оны эхээр ногоон аж үйлдвэрийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм. АНУ-ын шинэ хууль зарим талаараа Европын компаниудыг шударга бусаар ялгаварлаж байна гэж Европын Холбоо шүүмжилж байна.

    Шинэ хууль гишүүн орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Брюссель судалж байгаа аж. Одоо үзүүлж буй хөнгөлөлт, тусламж болон хувийн хэвшлийн санхүүжилтийн боломж бололцоог харгалзвал Францын Ногоон аж үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл нь АНУ-ын бодлогын дэмжлэгтэй дүйцэхийг Ле Майре онцлов.

    Cэтгэгдэл бичих