logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Nomura: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлт дахин саарч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 09:00
    511

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д II, III сард орон сууцны борлуулалт богино хугацаанд сэргэжээ

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлт дахин саарч эхэлснийг “Nomura”-ийн шинжээчид анхаарууллаа.

    Сүүлийн хэдэн долоо хоногийн статистик мэдээллээр орон сууц худалдан авалт буурч эхэлснийг харуулж байна. Мөн хэрэглэгчид моргейжийн зээл авахаас болгоомжилж байгаатай зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурчээ.

    18 сарын турш унасны эцэст хоёрдугаар болон гуравдугаар сард БНХАУ-д орон сууцны борлуулалт богино хугацаанд сэргэсэн байна. Харин одоо эрэлт эргэн буурч эхэлсэн учир энэ онд үл хөдлөх хөрөнгийн салбар дорвитой сэргэх төлөвгүй байгааг “Nomura”-ийн шинжээчид онцоллоо.

    Дөрөвдүгээр сард БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.32 хувиар өссөн бол гуравдугаар сард орон сууцны үнэ сарын дүнгээр 0.44 хувиар өсөж байжээ.

    Мөн гуравдугаар сард 0.26 хувиар өсөж байсан орон сууцны үнэ өнгөрсөн сард ердөө 0.01 хувиар өссөн байна.

    Бээжин үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих үе шаттай арга хэмжээнүүдийг танилцуулснаар орон сууцны үнэ болон борлуулалт богинохон хугацаанд сэргэсэн ч ийнхүү өсөлт нь эргэн саарч байна. Энэ нь зах зээлийг тогтворжуулахын тулд илүү их хүчин чармайлт шаардлагатайг тодотгож буйг БНХАУ-ын Статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

    Cэтгэгдэл бичих