logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    AmCham Mongolia: Урамшууллын төрөл хэт цөөн, татварын дэмжлэгүүд хангалттай бус тусгагдсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 09:30
    490

    Зургийг: С.Батсайхан

    “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд урамшууллын төрөл хэтэрхий цөөн, татварын дэмжлэгүүд хангалттай бус байна” гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим мэдээллээ.

    “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд урамшууллын төрөл хэтэрхий цөөн, татварын дэмжлэгүүд хангалттай бус байна” гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham Mongolia) мэдээллээ. Энэ нь Монгол Улс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татах улс болоход сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад урамшууллын төрлүүдийг нэмэх, татварын хөнгөлөлтүүдийг хангалттай хэмжээнд тусгах шаардлагатайг Монгол дахь Америкийн худалдааны танхим онцоллоо.

    Хуулийн төсөлд тусгагдсан хөшүүргийг харвал гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас илүүтэй БНСУ, Казахстан, Вьетнам, Камбож зэрэг бүс нутгийн орнуудад хөрөнгө оруулалт хийхээр байгааг анхааруулж байна.

    Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөлийн адилаар "Хөрөнгө оруулалтын маргаан таслах зөвлөл" байгуулахыг зөвлөжээ. Хуулийн төсөлд арбитраар маргаан шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан нь зарим хөрөнгө оруулагчдын хувьд цаг хугацаа, өртгийн хувьд өндөр зардалтай байдаг. Тиймээс урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх тухай заалт нэмэлтээр оруулахыг зөвлөсөн байна.

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас одоо мөрдөгдөж буй хөрөнгө оруулалтын хууль дахь татварын үндсэн хөшүүргийг хассан юм. “AmCham Mongolia”-ийн зүгээс “Энэ нь хөрөнгө оруулалтын орчныг улам дордуулж байна” гэж үзэж байгаа аж. Тиймээс гаалийн албан татвар, НӨАТ-ын хувь хэмжээний дараах татвараас чөлөөлөх тухай хэсгийг үлдээх хэрэгтэйг мэдээллээ.

    Мөн шинээр батлагдсан хууль хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийг буцаан хэрэглэхээр тусгахыг зөвлөж байна.

    Cэтгэгдэл бичих