logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 2.8 хувь болгон бууруулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 12 09:20
    544

    Зургийг: AFP Contributor/Getty Images

    Дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувь, ирэх онд 3 хувиар өснө гэж ОУВС таамаглалаа

    Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулж, нөхцөл байдал маш тодорхойгүй байгааг анхаарууллаа.

    Түүнчлэн санхүүгийн салбар дахь стресс Украины дайн, Төв банкнуудын мөнгөний хатуу бодлоготой зэрэгцэн эдийн засагт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж байгааг онцлов.

    Энэ онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2.8 хувиар, ирэх онд гурван хувиар өсөх төлөвтэй гэж Олон Улсын Валютын Сан мэдээллээ. Энэ нь нэгдүгээр сард танилцуулсан төсөөллөөс 0.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт болж байна. 2022 онд дэлхийн эдийн засаг 3.4 хувиар тэлсэн юм.

    IMF.png

    Гуравдугаар сард “Silicon Valley Bank”, “Signature Bank”, “Credit Suisse” банкнууд уналтад орсон нь урьдчилан таамаглаагүй үйл явдал болсон юм. Банкнууд дампуурснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдана гэсэн болгоомжлол газар авч, Төв банкнуудын өсөлтийг хадгалахын хажуугаар инфляцыг тогтворжуулах зорилт хүндрэлтэй нүүр туллаа.

    Өнгөрсөн сарын санхүүгийн салбарын хямралын улмаас эдийн засгийн өсөлт саарах эрсдэл нэмэгдсэнийг Олон Улсын Валютын Сангийн Ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуринша мэдээлэв.

    Олон Улсын Валютын Сан энэ онд дэлхийн инфляц дунджаар долоон хувь байна гэж таамагласан нь нэгдүгээр сарын төсөөллөөс 0.4 нэгж хувиар өссөн үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч 2022 онд инфляц 8.7 хувь хүрч байсантай харьцуулахад үнийн өсөлт саарах хүлээлттэй байна.

    Дийлэнх улс орнуудын хувьд инфляц 2025 он хүртэл Төв банкных нь зорилтот түвшнээс өндөр байна гэж Олон Улсын Валютын Сан таамаглажээ. Тухайлбал: улс орнуудын 76 хувьд нь хэрэглээний үнийн өсөлт 2023 онд өнгөрсөн оноос саарахаар байгаа аж. Харин 2024 онд дэлхийн инфляц 4.9 хувь болж, улам саарна гэж тооцоолсон байна.

    Үүнээс гадна Олон Улсын Валютын Сан Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2023 оны өсөлтийн төсөөллөө 0.5 нэгж хувиар бууруулан, 1.3 хувь болголоо. Харин Саудын Арабын төсөөллөө хамгийн өндөр дүнгээр өсгөж, эдийн засаг нь энэ онд 3.1 хувиар тэлнэ гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих