
Зургийг: Simon Dawson/Bloomberg
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын хамгийн том банк болох “Rawbank” уул уурхайн салбарт олгох зээлээ энэ онд 20 хувиар өсгөж, нэг тэрбум ам.доллар хүргэхийг төлөвлөж байна.
Энэ нь цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эдийн эрэлт өсөж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Өнгөрсөн онд тус банкны уул уурхайн салбарт олгосон зээлийн хэмжээ 820 сая ам.доллар хүрсэн нь 2021 оныхоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо. Үүнд уул уурхайн компаниуд, туслан гүйцэтгэгч компаниуд, уурхайн ажилтнууд багтаж байна. Шинэ хуулиар Конго улсын илүү олон иргэдийг гэрээт ажилтнаар авахыг уул уурхайн компаниудаас шаардаж байгаа юм.
Конго улс цэнэг хураагуурын гол түүхий эд болох кобальтын 60 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг. Тус улсын Засгийн газар дунд хугацаанд мөн лити, никелийн ордуудыг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч нь мэдээллээ. “Ivanhoe Mines”, “CMOC”, “Eurasian Resources Group” зэрэг уул уурхайн томоохон компаниуд Конго дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Мөн “BHP”, “Anglo American” Конго улсад нэвтрэхээр сонирхож байгаа аж.