logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Kazatomprom: Хэрэглэгчид ОХУ-аас нийлүүлэлт хийхээс татгалзсанаар ураны эрэлт өсөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 12 10:40
    299

    Зургийг: Kazatomprom

    “Kazatomprom” компани ураны эрэлт өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлээ тэлэхийг зорьж байна

    Казахстаны Төрийн өмчит уран олборлогч “Kazatomprom” компани эрэлт өссөнтэй холбогдуулан үйлдвэрлэлээ тэлэхээр бэлтгэж байна. Эрэлт өссөн нь зүүн Европын эрчим хүч үйлдвэрлэгчид ОХУ-аас хамаарлаа бууруулахаар зорьж байгаатай холбоотой аж.

    ОХУ-аас ураны баяжмал нийлүүлдэг байсан зүүн Европын зарим атомын цахилгаан станцууд 2025 оноос “Kazatomprom”-той гэрээ байгуулах санал тавьсныг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.

    Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал цөмийн түлшний нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт оруулж байгаа юм. Ингэснээр зарим үйлдвэрлэгчид нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай болж байгааг тэрбээр онцолжээ.

    Дэлхийд цөмийн түлшний экспортоор тэргүүлэгч ОХУ-аас ураны баяжмал нийлүүлэхээ зогсоохоор зорьж буй улс орнуудад АНУ багтаж байгаа аж. 2030 он гэхэд ураны эрэлт 30 хувиар өснө гэж Дэлхийн цөмийн ассоциаци тооцоолсон байна. Түүнчлэн цөмийн реакторын хүчин чадал 16 хувиар тэлэхээр байгаа юм.

    Казахстан улсын хувьд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус улс энэ онд гарцаа 22 мянган тоннд хадгалахаар төлөвлөөд байгаа аж. Казахстаны Төрийн өмчит “Kazatomprom” компани энэ онд БНХАУ-ын боомтоор дамжуулан уран нийлүүлэх экспортын гурав дахь сувгийг нээхээ зарласан юм. Одоогоор тус компани ОХУ, Каспийн тэнгис болон Хар тэнгисээр дамжуулан уран тээвэрлэж байна.

    Cэтгэгдэл бичих