logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Элсэн чихрийн үнэ 2011 оноос хойших дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 12 10:00
    515

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    Лондонд цагаан элсэн чихрийн фьючерс үнэ 2.7 хувиар өсөөд байна

    Нийлүүлэлт тааруу байна гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр Нью-Йорк болон Лондонд элсэн чихрийн үнэ эрс өслөө. Тухайлбал: Лондонд цагаан элсэн чихрийн фьючерс үнэ 2.7 хувиар өсөж, 2011 оны 11 дүгээр сараас хойших дээд түвшинд хүрсэн байна.

    Мөн боловсруулаагүй элсэн чихрийн үнэ Нью-Йоркийн биржид 2.6 хувиар өсөж, 2016 оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хүрчээ.

    397302331.png

    Элсэн чихрийн экспортоор тэргүүлэгч Энэтхэг улсын нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа нь ийнхүү элсэн чихрийн үнэ өсөхөд голлон нөлөөлж байгаа аж. Нийлүүлэлтэд квот тогтоодог учир экспортоо нэмэх төлөвгүй байгаа юм байна. БНЭУ-ын боловсруулах үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд дотоодын боловсруулаагүй элсэн чихрийн зэрэгцээ Бразилаас түүхий эдээ импортолж магадгүй байгаа ажээ.

    Бразилын хувьд тариалангийн улирал эхэлсэн ч тээвэрлэлтийн саатал экспортод нь сөргөөр нөлөөлж байгаа аж. Тус улсын шар буурцгийн гарц дээд цэгт хүрсэн учир боомт, төмөр замын тээврийн ачаалал нэмэгджээ. Ингэснээр тариалангийн улирлын эхэн үед Бразилын элсэн чихрийн экспорт шаардлагатай хэмжээнд нэмэгдэхгүй байх эрсдэлтэйг шинжээчид мэдээллээ.

    Түүнчлэн Тайланд, БНХАУ, Мексик, Европын нийлүүлэлт тааруу байгаа нь болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих