logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ember: Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарал оргилдоо хүрсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 12 10:20
    349

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Энэ оноос эхлэн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарал буурч эхэлнэ гэж "Ember" тооцоолжээ

    Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой дэлхийн нүүрстөрөгчийн ялгарал 2022 онд оргилдоо хүрсэн байж магадгүй гэж уур амьсгалын судалгааны “Ember” байгууллага мэдээллээ. Салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл шатах түлшийг шахан гаргаснаар цаашид цахилгаан эрчим хүчтэй холбоотой ялгарал буурч эхэлнэ гэж үзэж байна.

    Эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг хурдацтай бууруулах нь дэлхийн дулаарлыг удаашруулахад чухал үүрэгтэй юм. Энэ оноос эхлэн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарал буурч эхэлнэ гэж тооцоолжээ. Ингэснээр салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл жил бүр өссөөр байхыг онцолж байна.

    397293559.png

    Түүнчлэн шатах түлшний эрэн үеийн төгсгөл эхэлснийг “Ember” судалгааны байгууллагын шинжээч онцоллоо. Хэдийгээр нар, салхины цахилгаан станцуудын үйлдвэрлэл өсөж буй ч шатах түлшний эрэлтийг өнөөг хүртэл дорвитой бууруулж чадаагүй юм.

    Өнгөрсөн онд нэмэлт эрчим хүчний хэрэгцээний дийлэнх хувийг сэргээгдэх эрчим хүч хангасныг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Хэдий тийм боловч 2022 онд нүүрсний хэрэглээ дээд түвшинд хүрсэнийг зогсоож чадаагүй байна. Өнгөрсөн онд эрчим хүчний хямрал, улс орнуудын эрчим хүчний аюулгүй байдал улс төрчдийн ярианы гол сэдэв болж байлаа.

    Харин энэ онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цахилгааны сүлжээн дэх шатах түлшний эзлэх хувийг бага зэрэг бууруулах хэмжээнд тэлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих