logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Илон Маск “Twitter”-ийг "X" корпорацдаа нэгтгэлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 12 09:00
    659

    Зургийг: SAMUEL CORUM | AFP via Getty Images

    Илон Маск өмнө нь “Twitter”-ийг худалдан авснаар "X" корпорацыг байгуулах ажлыг түргэсгэнэ гэж мэдэгдэж байв

    Илон Маск “Twitter”-ийг шинээр байгуулсан "X" корпорацтай нэгтгэлээ. Дөрөвдүгээр сарын дөрвөний өдөр Калифорни мужийн шүүхэд мэдүүлсэн баримт бичгээс харвал "X" корпорацтай нэгдэн, нийлэх хэлцэл хийсэн байна.

    Энэхүү өөрчлөлт нь 44 тэрбум ам.доллароор зарагдсан “Twitter”-ийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг одоогоор хэлэхэд эрт байгаа юм.

    Тэрбумтан Илон Маск өмнө нь “Twitter”-ийг худалдан авснаар  "X" корпорацыг байгуулах ажлыг түргэсгэнэ гэж мэдэгдэж байв. Харин "X"-ийг БНХАУ-ын “WeChat”-тай төстэй олон чиглэлийн функц бүхий аппликейшн болгож магадгүй байгаа аж.

    Илон Маск "X" корпорацыг бүхнийг нэг дор багтаасан аппликейшн гэж нэрлээд байна. "X"-ийг БНХАУ-ын “Tencent” компанийн эзэмшдэг “WeChat”-тай төстэй төлбөр тооцоо, захиалга, мессеж зэрэг олон чиглэлийн функц бүхий аппликейшн болгон хөгжүүлэхээр зорьж байгаа аж.

    Илон Маск “X.com" домайн хаягийг эзэмшдэг. Энэ  нь түүний үүсгэн байгуулж, сүүлд “PayPal”-тай нэгдсэн цахим төлбөр тооцооны компанийн нэр юм.

    Хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй эрхмийн “Space Exploration”, “Tesla” зэрэг компаниудыг багтаасан бизнесийн эзэнт гүрэнд X" аппликейшн ямар үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байна.

    Cэтгэгдэл бичих