
Зургийг: Sanjit Das/Bloomberg
2030 онд ч нүүрс БНЭУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эд хэвээр байна гэж шинжээчид тооцооллоо. Энэтхэг улс уур амьсгалын зорилтдоо хүрэхээр цэвэр эрчим хүчний хүчин чадлыг хурдацтайгаар суурилуулж байгаа юм.
Хэдий тийм боловч 2030 онд ч цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 54 хувийг нүүрснээс гарган авах төлөвтэй байгаагаа Энэтхэгийн Цахилгаан эрчим хүчний удирдах газар мэдээллээ.
Одоогоор тус улс цахилгаан эрчим хүчнийхээ 75 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна. Энэ утгаараа цахилгааны нийлүүлэлт тасалдахаас сэргийлэхийн тулд уурхайнууд нүүрс олборлолтоо дээд түвшинд хүргээд байгаа аж.
Цар тахлын дараа аж үйлдвэр сэргээд зогсохгүй нэг хүнд ногдох цахилгааны эрэлт БНЭУ-д эрс өсжээ. Үүний зэрэгцээ тус улс эрчим хүчний салбарынхаа хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байгаа юм.
Долоон жилийн дараа гэхэд Энэтхэг улсын нар, салхи, устөрөгч, биомасс, атомын цахилгаан станцуудын суурилуулсан хүчин чадал одоогийн түвшнээс бараг гурав дахин өсөж, 500 гигаватт хүрэхээр байгаа аж. Энэ нь БНЭУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын 64 хувийг бүрдүүлэх дүн юм.
2030 он хүртэл тус улс нийт хоёр гигаваттын нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоох зорилт тавиад байна. Хэдий тийм боловч одоогоор Энэтхэгт шинээр 26.9 гигаватт нүүрсний цахилгаан станцууд хөгжүүлэлтийн шатандаа яваа юм.