logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУЭХА: 2023 онд БНХАУ-ын байгалийн хийн эрэлт өсөж, Европынх буурах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 05 10:20
    323

    Зургийг: Liesa Johannssen/Bloomberg via Getty Images

    2023 онд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ зургаагаас дээш хувиар өсөх төлөвтэй байна

    Энэ онд Ази болон Ойрх Дорнодын байгалийн хийн эрэлт өссөнөөр бусад бүс нутгийн хэрэглээ буурсныг нөхнө гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) мэдээллээ. Ингэснээр энэ онд ч дэлхийн байгалийн хийн зах зээл хумигдмал хэвээр байна гэж үзжээ.

    2023 онд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ зургаагаас дээш хувиар, Азийн хэрэглээ гурван хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

    Харин Европын хөгжингүй орнуудад сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь өссөнөөр байгалийн хийн хэрэглээ нь таван хувиар буурна гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолжээ.

    Зах зээлийн нөхцөл байдалд олон талаасаа тодорхойгүй хэвээр байгаа учир 2023 онд ч дэлхийн байгалийн хийн нийлүүлэлт хязгаарлагдмал байх төлөвтэйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг анхааруулж байна.

    Азийн хэрэглээ, ялангуяа аж үйлдвэрлэл эрчимжсэнээр БНХАУ-ын эрэлт цар тахлын дараа сэргэж буй нь байгалийн хийн зах зээлийн төлөвт голлон нөлөөлж байгаа аж.

    Энэ онд БНХАУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн импорт 2021 оны түвшинд ч хүрэхгүй ч өмнөх оноос 15 хувиар өснө гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолсон байна. Мөн Энэтхэг улсын байгалийн хийн эрэлт дөрвөн хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих