
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Макро
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Гэнэтийн “шок”-ууд 2023 онд дэлхий эдийн засгийг уналтад оруулах эрсдэлтэйг Дэлхийн банк анхааруулав
Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 13:35
176
Төв банкнууд бодлогын хүүг чангатгаснаар дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом буурна гэж Дэлхийн банк тооцоолжээ
Дэлхийн банк гэнэтийн “шок”-ууд 2023 онд дэлхийн эдийн засгийг уналтад оруулах эрсдэлтэйг анхаарууллаа. Ялангуяа жижиг улс орнууд эрсдэлд хамгийн эмзэг байхыг тодотгосон байна.
Шинэ хямрал үүсээгүй ч инфляцыг тогтворжуулахаар Төв банкнууд бодлогын хүүг чангатгаснаар дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом буурна гэж тооцоолжээ.
Хөгжиж буй орнуудад өрийн дарамт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарахаас сэргийлэхийн тулд дэлхийн нийт болон улс орон бүрийн хүчин чармайлт хэрэгтэйг Дэлхийн банк онцолж байна.
Ялангуяа хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчид аливаа төсвийн дэмжлэгийг эмзэг бүлгүүдэд төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Ингэснээр инфляцын хүлээлтийг хяналтдаа байлгаж, санхүүгийн систем уян хатан байхыг онцолжээ.
Cэтгэгдэл бичих