logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засгийн сэргэлт бүс нутгийн орнуудынхаас удаан байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 09:30
    184
    Санхүүгийн болон гадаад орчны тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед төсвийн оновчтой бодлого баримтлах шаардлагатай гэж Дэлхийн банк зөвлөж байна

    Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн олон улс цар тахлаас эдийн засгаа тогтвортой сэргээх замаар явж буй ч Монгол Улсад сэргэлт харьцангуй удаан байгааг Дэлхийн банк онцоллоо. 

    2020 онд эрс буураад байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд харьцангуй хурдацтай сэргэсэн юм. Хэдий тийм боловч түүнээс хойш эдийн засгийн сэргэлтэд зогсонги байдал ажиглагдаж байгааг Дэлхийн банк тайландаа мэдээлэв. 

    Зүүн Ази, Номхон далайн орнууд дундаас Вьетнам болон Малайзад гадаад зах зээлийн эрэлттэй холбоотойгоор экспорт эрс өссөн нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд нь гол түлхэц болж байгаа аж.

    Харин Монгол Улсын хувьд 2021 оны дунд үеэс хойш БНХАУ хилийн хязгаарлалтаа дахин сэргээж, одоо хүртэл хязгаарлалт үргэлжилж байгаагаас экспорт бага түвшинд хэвээр байгааг Дэлхийн банк тодотголоо. Мөн эдийн засгийн өсөлт саарснаар эмзэг давхаргын айл, өрхүүдийн зарцуулалт буурч, ядуурлыг бууруулах зорилтод гарах ахиц дэвшил хязгаарлагдахыг анхааруулж байна.

    Инфляц эрчимжсэн нь Монгол Улсын айл, өрхүүдийн худалдан авах чадварт хүндээр нөлөөлж байгаа юм. Ялангуяа энэ онд хүнсний үнийн өсөлт эмзэг давхаргын айл, өрхүүдийн хувьд урт хугацааны сөрөг үр нөлөө дагуулж магадгүйг анхааруулжээ.

    Санхүүгийн болон гадаад орчны тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед төсвийн оновчтой бодлого баримтлах нь нэн шаардлагатай гэж Дэлхийн банк зөвлөж байна.

    Үр дүнгүй төсвийн зарцуулалтыг багасгаснаар инфляцын дарамтыг бууруулж, эмзэг давхаргын өрхүүдэд шууд бусаар дэм болно гэж үзжээ.

    Cэтгэгдэл бичих