logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Caterpillar”-ийн ашиг шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь 3.4 хувиар унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 01 09:00
    323

    Зургийг: Tang Ke/Getty Images/Future Publishing

    “Caterpillar” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 43.5 хувиар өсөөд байна

    Уул уурхайн хүнд машин механизмын БНХАУ-ын зах зээл дэх эрэлт энэ онд тааруу байхаар байгааг “Caterpillar” компани анхаарууллаа.

    2022 оны IV улиралд тус компанийн ашиг 2020 оноос хойш анх удаа шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь 3.4 хувиар унаад байгаа аж. Энэ нь есдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болж байна.

    Тайлант хугацаанд “Caterpillar” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 43.5 хувиар өсжээ. Шинжээчид 49 хувиар өснө гэж таамаглаж байсан аж.

    Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь тус компанийн хийн хоолой, олборлолтод ашиглагддаг тоног төхөөрөмжийн эрэлт өсөхөд нөлөөлж байгааг “Caterpillar” онцолж байна. Ингэснээр тус компанийн эрчим хүч, тээврийн бизнесийн орлого 19 хувиар өсжээ. Тухайлбал: тайлант хугацаанд газрын тос, байгалийн хийн салбар дахь хэрэглэгчдийнх нь худалдан авалт 38 хувиар өссөн аж. Харин уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт 26 хувиар өссөн байна.

    Мөн тус компанийн цэвэр ашиг 1.45 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт боллоо.

    Cэтгэгдэл бичих