logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Их Британид моргейжийн зээл олголт 2020 оноос хойших доод цэгт хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 01 10:45
    311

    Зургийг: Mary Turner/Bloomberg

    2022 оны XII сард Их Британид 35 мянга гаруй орон сууцанд моргейжийн зээл олгожээ

    Зээлийн хүү өссөн нь орон сууцны эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаагаас Их Британид моргейжийн зээл олголт сүүлийн хоёр жил гаруй хугацааны доод цэгт хүрлээ.

    2022 оны 12 дугаар сард нийт 35 мянга гаруй орон сууцанд моргейжийн зээл олгосон нь 2020 оны тавдугаар сараас хойших доод үзүүлэлт юм. Тухайн үед цар тахлын хөл хорионы улмаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орж байв.

    Цар тахлын үеийн уналтыг эс тооцвол 12 дугаар сарын моргейжийн зээл олголт дэлхийн санхүүгийн хямралын дараах буюу 2009 оны нэгдүгээр сараас хойших доод түвшинд хүрээд байна.

    Орон сууцны эрэлт буурсаар байгаа нь үнэ буурахад нөлөөлж байгаа аж. Энэ онд Их Британид орон сууцны үнэ таван хувиар буурна гэж “Nationwide Building Society” тооцоолсон байна. Харин “Halifax” банк орон сууцны үнэ найман хувиар буурна гэж таамаглаж байна.

    Английн Төв банк бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаагаас 12 дугаар сард моргейжийн зээлийн хүү 3.2 нэгж хувиар өсөж, 3.67 хувь хүрчээ. 2021 оны мөн үед моргейжийн зээлийн хүү ердөө 1.58 хувь байсан байна.

    Cэтгэгдэл бичих