logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ebmer: Европт шатах түлшний хэрэглээ 2023 онд 20 хувиар буурна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 01 09:50
    271

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    2022 оны IV улиралд эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас эрэлт өмнөх оны мөн үеэс 8 хувиар буурчээ

    Европт шатах түлшний хэрэглээ энэ онд 20 хувиар буурна гэж “Ebmer” бие даасан судалгааны байгууллага тооцооллоо.

    Украины дайн эхэлснээс хойш Европ ОХУ-ын эрчим хүчний импортоос хамаарах хамаарлаа бууруулахаар шинэ эрчим хүчний эх үүсвэр эрэлхийлж байгаа юм. Өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний станцууд Европын нийт эрчим хүчний хэрэглээний 22 хувийг нийлүүлсэн аж. Ингэснээр анх удаа байгалийн хийгээр үйлдвэрлэх эрчим хүчний нийлүүлэлтийг гүйцжээ. Цаашид Европын Холбоо байгалийн хийн хэрэглээгээ бууруулахыг зорьж байгаа учир сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл улам өснө гэж шинжээчид үзэж байна.

    Мөн 2022 оны IV улиралд эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас эрэлт өмнөх оны мөн үеэс найман хувиар буурчээ. Энэ хандлага 2023 онд үргэлжилбэл шатах түлшний хэрэглээ буурахад давхар нөлөөлөхийг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн онд ган гачгийн нөлөөгөөр усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсан аж. Харин энэ онд усны эрчим хүчний нийлүүлэлт 40 тераватт/цаг орчмоор нэмэгдэх төлөвтэй байна. 

    Cэтгэгдэл бичих