logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-д эрэлт буурснаар "Burberry"-ийн борлуулалт хүлээлтэд хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 20 10:35
    894
    Хөл хорионы улмаас “Burberry”-ийн БНХАУ дахь борлуулалт 24 хувиар буурчээ

    Цар тахлын хязгаарлалт БНХАУ-ын хэрэглэгчдийн эрэлтэд сөргөөр нөлөөлснөөр 2022 оны IV улиралд “Burberry” брэндийн борлуулалтын өсөлт шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Тайлант хугацаанд тус брэндийн дэлгүүрүүд дэх борлуулалт өмнөх оны мөн үеэс ердөө нэг хувиар өсжээ. Харин шинжээчид 1.4 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.

    Хөл хорионы улмаас “Burberry”-ийн БНХАУ дахь борлуулалт 24 хувиар буурсныг тус компани тайландаа онцолжээ. Бээжин 12 дугаар сард цар тахлын бодлогоо сулруулснаар ирэх саруудад тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт сэргэж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

    “Burberry” брэндийн өнгөрсөн онд томилогдсон шинэ Бүтээлч захирал ирэх сард болох Лондоны загварын долоо хоногийн үеэр шинэ коллекцоо албан ёсоор танилцуулахаар байгаа юм. IV улиралд “Burberry”-ийн борлуулалт шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй нь түр хугацааны саатал болохыг “RBC”-ийн шинжээчид онцолж байв. Тодруулбал: 2023 онд БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал сайжирснаас эрэлт сэргэнэ гэж үзэж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих