logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн банкны дараагийн Ерөнхийлөгчөөр Жо Байдены санал болгосон нэр дэвшигч сонгогдов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 04 15:20
    383

    Зургийг: Hollie Adams/Bloomberg

    Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр Ажай Банга сонгогдлоо

    Дэлхийн банк дараагийн Ерөнхийлөгчөөрөө Ажай Бангаг сонголоо. Ингэснээр Жо Байдены засаг захиргаа Дэлхийн банкны анхаарлыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төвлөрүүлэх боломжтой болж байна.

    Өнгөрсөн хоёрдугаар сард Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Мэлпас бүрэн эрхийн хугацаанаасаа жил гаруйн өмнө ажлаа өгөхөөр болсноо зарласан юм.

    Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Mastercard”-ийн Гүйцэтгэх захирал асан Ажай Бангыг Дэлхийн банкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм.

    Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч таван жилийн хугацаатай үүрэгт ажлаа зургаадугаар сарын хоёронд хүлээн авна.

    Дэлхийн банк нэр дэвшигчдийн саналыг хоёрдугаар сараас хүлээн авч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын эхээр дараагийн Ерөнхийлөгчөө сонгохоор байсан аж.

    Өдгөө 63 настай Ажай Банга дэмжлэг авахын тулд зээл олгогч болон зээл авагч орнуудад айлчилсан юм. Тэрбээр банк, санхүүгийн салбарын хувийн хэвшлүүдэд голлон ажиллаж байсан ч Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэнээсээ хойш өөрийгөө уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинжлэх ухаанд итгэгч гэдгээр сурталчилж иржээ.

    Жилдээ 100 тэрбум ам.долларын зээл олгодог Дэлхийн банкийг АНУ хөгжиж буй орнуудад олгох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэхийг шахаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих