
“SM Entertainment”-ийн үүсгэн байгуулагч Ли Су Мэнийг айлчлах үеэр 2023 онд Монгол Улсад “K-Pop” хөгжмийн арга хэмжээ зохион байгуулахаар ярилцсан гэж Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
11 дүгээр сарын 22-нд энэхүү арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулахыг “ITM” олон улсын аялал, жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр салбарын сайд мэдээлэв.
2-3 өдрийн турш үргэлжлэх хөгжмийн наадамд багадаа нэг сая жуулчин ирнэ гэсэн тооцооллыг “SM Entertainment” гаргажээ.
Монгол Улсын хувьд энэ оны эцэс гэхэд 250 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг их наяд төгрөг хүргэх зорилт тавьж байгаа юм. Оны эхний есөн сарын байдлаар 211 мянган жуулчин хүлээн авч, эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байна.
Аялал, жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны анхдугаар хурлаар Монгол Улсад саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх шаардлагатайг Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд онцлов.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ
“GML” группийн Гүйцэтгэх захирал Мухаммед Гүнгор