•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Макро
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Эрхэс
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
М.Эрхэс
Япон улсын инфляц 1981 оноос хойш анх удаа 4 хувь давж эрчимжлээ
Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 20 09:00
343
Японы Төв банк бодлогын хүүг -0.1 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлээд байна
Япон улсын инфляцын түвшин 1981 оноос хойш анх удаа дөрвөн хувь давж эрчимжлээ. Энэ нь Японы Төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна. Инфляц эрчимжихэд эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт гол түлхэц болжээ.
Даваа гарагт Япон улсын Төв банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо хадгалахаар шийдвэрлэж, бодлогын хүүг -0.1 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.
Мөн энэ үеэр инфляц хоёр хувиас өндөр цэгт урт хугацаанд хадгалагдахгүй байх төлөвтэй гэж Япон улсын Төв банк тооцоолж байгаагаа мэдээлж байв. Харин 2022 оны санхүүгийн жилд инфляцын түвшин гурав орчим хувьд хүрнэ гэж өмнөх төсөөллөө шинэчлэн тооцоолсон бол 2023 оны санхүүгийн жилд 1.6 хувьд тогтворжино гэж үзэж байгаа аж.
Cэтгэгдэл бичих