logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНСУ-ын иргэд тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалтаараа 2022 онд дэлхийд тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 20 10:00
    526
    Солонгосчуудын тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалт өнгөрсөн онд 24 хувиар өсжээ

    2022 онд БНСУ-ын иргэдийн тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалт 24 хувиар өсөж, 16 тэрбум ам.доллар хүрсэн гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид тооцооллоо. Тухайлбал: нэг хүнд ногдох тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалт нь 325 ам.доллар хүрсэн байна.

    Үүнтэй харьцуулахад өнгөрсөн онд АНУ-ын нэг хүнд ногдох зарцуулалт харьцангуй бага буюу 280 ам.доллар байжээ.

    БНСУ-д тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь айл өрхүүдийн хөрөнгийн хэмжээ өссөнтэй холбоотойг шинжээчид онцолж байна.

    Тус улсын айл өрхүүдийн хөрөнгө 2021 онд 11 хувиар өссөнийг Төв банкных нь судалгаа харуулж байгаа юм.

    “Moncler” брэнд 2022 оны II улиралд БНСУ дахь борлуулалтын орлого нь цар тахлын өмнөх мөн үеэс хоёр дахин өссөнийг онцолж байв. Мөн тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн, үнэт эдлэл борлуулагч “Richemont” компани БНСУ дахь борлуулалт нь 2022 онд хоёр дахин өссөн цөөн хэдэн бүс нутгийн нэг болохыг тайландаа дурджээ.

    Түүнчлэн “Prada” брэнд БНХАУ-ын хөл хорио өнгөрсөн онд борлуулалт нь долоон хувиар буурахад нөлөөлсөн ч БНСУ-ын зах зээлийн эрэлтийн ачаар орлого нь эрс буурахаас сэргийлж чадсаныг мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих