logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Citigroup: Газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллароос доош буурах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 11 09:20
    335

    Зургийг: Sergio Flores/Bloomberg

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг өнгөрсөн сард гарцаа бууруулсан нь газрын тосны үнийг он гарсаар дээд түвшинд хүргээд байна

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг үнийг дэмжихээр гарцаа бууруулсан ч газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллароос доош түвшинд хүрэх төлөвтэйг  “Citigroup”-ийн дэлхийн таваарын зах зээлийн судалгааны нэгжийн тэргүүн мэдээллээ.

    “БНХАУ эдийн засгаа нээсэн ч эрэлт хүлээснээс харьцангуй удаан сэргэж байна. Мөн барууны орнуудын эдийн засаг удааширсан нь эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа”-г тэрбээр онцолсон байна.

    Мөн Ирак болон Венесуэл улсын үйлдвэрлэлийн гарц хэр хэмжээнд нэмэгдэх боломжтойг хөрөнгө оруулагчид дутуу үнэлж байгааг мэдээлжээ.

    Дээрх хоёр улс үйлдвэрлэлээ нэмэгдүүлбэл OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа бууруулснаар үүсэх хомсдолын нөхөх боломжтой гэж үзэж байна.

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг өнгөрсөн сард гарцаа бууруулсан нь газрын тосны үнийг он гарснаас хойших дээд түвшинд хүргээд байгаа юм.

    Олон улсын зах зээл дэх үнийн хөдөлгөөнийг харвал даваа гарагт WTI төрлийн газрын тосны үнэ 1.2 хувиар унаад байсан бол мягмар гарагт баррель нь 80 ам.доллар давж өсөөд байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа бууруулсан нь Саудын Араб газрын тосны үнийг дэмжихийн тулд шаардлагатай бүх алхмыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагийн дохио болж байгаа юм.

    Мөн АНУ-ын нөөц буурч, банкны салбарын уналттай холбоотой болгоомжлол намжсанаар боловсруулаагүй газрын тосны үнэ гуравдугаар сарын оргил үеэс эргэн сэргээд байна. Мөн Ирак улсаас Туркт экспортлох газрын тосны хоолойн нийлүүлэлт саатсан нь үнэд дэмжлэг болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих