logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2023 он гарсаар Төв банкнуудын алт худалдан авалт дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 11 09:50
    1202

    Зургийг: Lisi Niesner/Bloomberg

    Сингапур, Турк, ОХУ, БНХАУ, БНЭУ алт худалдан авалтаар тэргүүллээ

    2023 оны эхний хоёр сард дэлхийн Төв банкнууд ихээхэн хурдтайгаар алт худалдан авсныг Дэлхийн алтны консул мэдээллээ. Оны эхний хоёр сард олон улсын Төв банкнууд нийт 125 тонн алт худалдан авсан нь 2010 оноос хойших дээд үзүүлэлт болж байна.

    Тайлангаас харвал Сингапур, Турк, БНХАУ, ОХУ болон БНЭУ хамгийн их хэмжээгээр алт худалдан авчээ. Тухайлбал: ОХУ-ын Төв банк нэг жил гаруйн дараа анх удаа алтны нөөцөө мэдээлсэн байна. ОХУ-ын Төв банкны алтны нөөц 31.1 тонн хүрсэн нь зөвхөн I, II сард биш, сүүлийн хэдэн сард худалдан авалтаа нэмэгдүүлснийг харуулж байгаа юм.

    Харин оны эхний хоёр сард цөөн тооны Төв банкнууд алтны нөөцөө бууруулжээ. Казахстан, Узбекстан, Хорват, Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн их алт арилжаасан ч худалдан авалт нь борлуулсан алтны хэмжээнээсээ өндөр байгаа аж.

    БНХАУ-ын хувьд алтны нөөцөө сүүлийн таван сар дараалан нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ын Ардын банк гуравдугаар сард 18 тонн алт худалдан авснаар нийт алтны нөөц нь 2068 тонн болжээ. Үүнээс өмнөх дөрвөн сарын туршид БНХАУ-ын Төв банк нийт 102 тонн алт худалдан авсныг статистик мэдээлэл харуулж байна.

    Дэлхий даяар инфляц эрчимжиж, геополитикийн нөхцөл байдал хүндэрсэнтэй зэрэгцэн улс орнууд алт худалдан авалтаа эрчимжүүлж байна. Тухайлбал: гуравдугаар сард Турк улсын алтны импорт өмнөх оны мөн үеэс 63 хувиар өсөж, 1.7 тэрбум ам.доллар хүрчээ.

    Туркийн иргэд алтыг инфляц болон лирагийн ханшийн уналтын эсрэг хамгаалалт болгон ашиглаж байгаа юм. Тус улсын Төв банк энэ оны эхний хоёр сард 45.5 тонн алт худалдан авсныг Дэлхийн алтны консулын тайлан харуулж байна.

    Монголбанкны хувьд оны эхний гурван сард 2.2 тонн үнэт металл худалдан авсан нь сүүлийн дөрвөн жилийн оны эхний улиралд худалдан авсан хамгийн бага хэмжээний  худалдан авалт болсон юм.

     

    Cэтгэгдэл бичих