logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл ₮23.3 их наяд болж, өмнөх оноос 25.7 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 20 09:20
    307
    2022 онд уул уурхай олборлолтын салбар 32.1 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 12.1 хувиар өсжээ

    2022 онд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 25.7 хувиар өслөө. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн нийт олборлосон, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 62.1 хувийг экспортолсон байна.

    Уул уурхай олборлолтын салбар оны дүнгээр 32.1 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 12.1 хувиар тус тус өссөнөөр нийт үйлдвэрлэл өсөхөд нөлөөлжээ.

    20-10.JPG

    Боловсруулах аж үйлдвэрээс цэвэр спирт, цагаан архи, ус ундаа жүүс, цемент шохой, самнасан ноолуурын биет хэмжээ өссөн дүнтэй байна. Хэдий тийм боловч хүн амын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох малын мах, шингэн сүү, гурилын үйлдвэрлэл 2021 онтой харьцуулахад буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    2022 онд цементийн тээвэрлэлтийн улмаас дотоодын үйлдвэрлэгчдийн цемент тасалдаж, нийлүүлэлт тасарсны улмаас Засгийн газар импортын цементийн татварыг тэглэсэн юм. Дотоодын аж ахуйн нэгжүүд 1.3 сая тонн цемент үйлдвэрлэсэн нь 2021 оны дүнгээс 5.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    20-5.JPG

    Уул уурхай олборлох салбарын хувьд  цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ өссөн байна. Олборлолтын биет хэмжээ өссөнөөр экспортын гарц нэмэгдэж, улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ өссөн дүнтэй байгаа юм.

    Нөгөө талаас худалдан авагч талын эрэлт, тээврийн боломж, хилийн нөхцөл байдлын улмаас газрын тос, төмрийн хүдэр, хайлуур жонш, жоншны баяжмалын олборлолт биет хэмжээгээр буурсан байна. 2023 онд дээрх бүтээгдэхүүний олборлолт экспортыг нэмэгдүүлэх нь чухал байгааг Монголбанк онцоллоо.

    Cэтгэгдэл бичих