logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    IIF: Дэлхийн нийт өрийн хэмжээ буурсан ч өрийн үйлчилгээний зардал огцом өсөх эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 23 10:13
    300
    Дэлхийн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 34.3 хувь хүрч буурсан нь өнгөрсөн оны цар тахлын үеийн дээд түвшнээс 20 хувиар бага үзүүлэлт боллоо

    Дэлхийн нийт өрийн хэмжээ III улиралд дахин буурсан ч бодлогын хүүгийн өсөлт шинэ зээл нэмэгдэхэд саад болсноор өрийн үйлчилгээний өртөг аюултай хэмжээнд хүрч өсөхөд нөлөөлж болзошгүйг Олон Улсын Санхүүгийн Институт (IIF) анхааруулж байна.

    Нийт өрийн хэмжээ IX сараар эцэслэгдсэн гурван сарын хугацаанд 6.4 их наяд ам.доллароор буурч, 290 их наяд ам.доллар болсон нь ам.долларын ханшийн чангаралт бусад валютаар илэрхийлэгдсэн өрийг "бага харагдуулсан"-тай холбоотойг IIF улирал тутамд гаргадаг “Дэлхийн өрийн монитор” тайландаа дурджээ.

    DELHIIN-OR.png

    “Зээлийн санхүүжилтийн өртөг нэмэгдсэн нь өрийн дарамт ихтэй орнуудын санхүүгийн болон нийгмийн тогтвортой байдалд эрсдэлийн гол эх үүсвэр болж байна” хэмээн IIF-ийн эдийн засагчид онцолжээ. Ялангуяа хөвөгч хүүтэй зээл ихээр авдаг бага орлоготой өрхүүд, жижиг бизнесүүдэд эрсдэлийн түвшин өндөр байгааг өгүүлсэн байна.

    Эдийн засаг талаас харвал дэлхийн нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 34.3 хувь хүрч буурсан нь өнгөрсөн оны цар тахлын үеийн дээд түвшнээс 20 хувиар бага үзүүлэлт юм. 

    Cэтгэгдэл бичих