logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Вьетнамд робуста сортын үрийн гарц буурснаар кофены үнэ өсөж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 04 10:35
    394
    Лондоны биржид робуста сортын үрийн фьючерс үнэ 36 хувиар өсөөд байна

    Энэ онд Вьетнамд робуста сортын үрийн гарц сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрч магадгүй байна. Энэ нь фермерүүд дуриан жимсний тариаланд голлон анхаарч байгаатай холбоотой аж.

    2023 онд Вьетнамд дээрх сортын үрийн гарц өмнөх оноос долоон хувиар буурч, 1.6 сая тонн болно гэж “Bloomberg” тооцоолжээ.

    Хэрэглэгчид инфляцын улмаас хямд бүтээгдэхүүнийг эрэлхийлэх болсноор найруулдаг кофенд ашиглагддаг робуста сортын үрийн эрэлт дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа юм. Мөн цаг агаарын нөхцөл байдал тааруу байгаа нь робуста сортын үрийн үнэ өсөхөд нөлөөлж байгаа ажээ.

    Ингэснээр энэ онд Лондоны биржид робуста сортын үрийн фьючерс үнэ 36 хувиар өсөж, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн юм.

    Тариалангийн гарц буурсантай зэрэгцээд эрэлт нэмэгдсэнээр өнгөрсөн онд Вьетнамын дотоодын зах зээлд кофены үнэ килограмм нь 2.26 ам.доллар хүрсэн нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.

    Тариалангийн улирлын эхний долоон сард Вьетнам улс 1.16 сая тонн кофе экспортолсон нь дээд үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч үлдсэн саруудад нийлүүлэлт саарч магадгүйг шинжээчид анхаарууллаа. Экспортын эрэлт өндөр байгаагийн ачаар Вьетнамын фермерүүд хураан авсан кофены үрийнхээ 85 хувийг аль хэдийн борлуулаад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих