logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын төсвийн алдагдал $34 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 07 13:40
    179

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    ОХУ-ын төсвийн зарцуулалт 5.74 их наяд рубль даваад байна

    ОХУ-ын төсвийн алдагдал хурдацтай өссөнтэй зэрэгцэн Украины дайны явц удаашралтай байгаа учир төсвийн зарцуулалт нь буурах төлөв ажиглагдлаа. Тодруулбал: оны эхний хоёр сард ОХУ-ын төсвийн алдагдал 2.5 их наяд рубль буюу 34 тэрбум ам.доллар хүрснийг тус улсын Сангийн яам мэдээлсэн байна. Төсвийн зарцуулалт нь 5.74 их наяд рубль даваад байгаа аж.

    ОХУ-ын Сангийн яам төсвийн мэдээллийн сар бүрийн задаргаа танилцуулаагүй байгаа ч хоёрдугаар сард төсвийн зарцуулалт өмнөх сард 3.1 их наяд рубль хүрсэнтэй харьцуулахад буурсан гэж шинжээчид үзэж байна.

    Тус улсад төсвийн зарцуулалт ихэвчлэн улирлын чанартай өөрчлөгддөг бөгөөд өнгөрсөн оны эцэст эрс өсөж, алдагдлыг нэмж байсан аж.

    ОХУ-ын төсвийн ерөнхий дүр зураг тогтвортой хэвээр байгаа нь олон жилийн турш төсвийн хатуу бодлого баримталсантай холбоотой. Энэ оны төсвийн алдагдал тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх тооцоолол гарсан нь 2022 оны түвшинтэй бараг ижил үзүүлэлт болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих