logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны салбарт хөрөнгө оруулагчид $128 тэрбумын гэнэтийн ашиг олов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 07 09:25
    405

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    АНУ-ын газрын тосны 26 компани 128 тэрбум ам.долларын ногдол ашиг тараасан нь 2012 оноос хойших дээд үзүүлэлт боллоо

    АНУ-ын газрын тосны компаниудад хувьцаа эзэмшигч нар өнгөрсөн онд 128 тэрбум ам.доллартой тэнцэх гэнэтийн ашиг хүртсэн гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцооллоо.

    2022 онд АНУ-ын газрын тос олборлогчид  хөрөнгө оруулалтын төслүүдээс илүү хувьцаагаа эргүүлэн худалдан авах, ногдол ашиг тараахад хөрөнгөө зарцуулсан байна. Энэ нь сүүлийн 10 жилийн анхны тохиолдол болж байгаа аж.

    Мөн АНУ-ын газрын тосны 26 компани нийт 128 тэрбум ам.долларын ногдол ашиг тараасан нь 2012 оноос хойших дээд үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газрын тосны компаниудыг олборлолтоо нэмэгдүүлж, үнийн дарамтыг бууруулахыг хүссэн ч амжилт олоогүй юм.

    Хөрөнгө оруулагчид 2030 он гэхэд шатах түлшний эрэлт оргилдоо хүрснээр урт хугацаанд ашгаа өгөх газрын тосны хэдэн тэрбум ам.долларын томоохон төслүүд хэрэгцээгүй болно гэж болгоомжилж байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих