logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Silvergate” банк крипто төлбөр тооцооны үйлчилгээгээ зогсоолоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 07 09:50
    477

    Зургийг: Ariana Drehsler/Bloomberg

    “FTX” бирж дампуурснаар “Silvergate” өнгөрсөн онд их хэмжээний алдагдалтай ажиллажээ

    “Silvergate” банк крипто төлбөр тооцооны үйлчилгээгээ зогсоохоор шийдвэрлэлээ. Үүнээс өмнө “Coinbase”, “Galaxy”, “Paxos” зэрэг томоохон биржүүд “Silvergate” банкаар төлбөр тооцоо хүлээн авахгүй гэж мэдэгдээд байсан юм.

    “Silvergate” крипто төлбөр тооцооны үйлчилгээг бүрмөсөн зогсоосон эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Тус банкны гол хэрэглэгч болох “FTX” бирж дампуурснаар 2022 онд  ихээхэн хэмжээний алдагдалтай ажилласнаа тайлагнажээ.

    “FTX” дампуурах үеэр “Silvergate” банканд тус биржийн хэрэглэгчдийн нэг тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хадгаламж байрлаж байсан аж. “FTX” биржийн хувьд хэрэглэгчдэдээ 8.9 тэрбум ам.долларын өртэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих