logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2022 оны IV улиралд ХБНГУ-ын эдийн засаг 0.2 хувиар агшив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 31 10:40
    680

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    2023 онд эдийн засаг нь 0.2 хувиар тэлнэ гэж Герман улсын Засгийн газар тооцоолжээ

    2022 оны сүүлийн улиралд ХБНГУ-ын эдийн засаг 0.2 хувиар агшсан нь эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас эдийн засаг уналтад орно гэсэн болгоомжлолыг нэмэгдүүллээ. Шинжээчид өнгөрсөн оны IV улиралд Герман улсын эдийн засаг агшаагүй, өсөлт нь зогсонги байдал орсон байх гэж таамаглаж байв.

    IV улиралд тус улсын эдийн засаг ийнхүү агшсан нь энэ оны эхний улиралд ХБНГУ-ын эдийн засаг агших эрсдэлтэйг харуулж байна.

    31-5.JPG

    Таваарын үнэ дээд түвшнээс буурч, тогтворжсон нь Германы эдийн засаг агшихгүй гэсэн найдлагыг нэмэгдүүлж байсан юм.

    2023 оны эхэн үед хэрэглэгчдийн зарцуулалт буурснаар ХБНГУ-ын эдийн засаг адил түвшинд агшиж магадгүй гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Үнийн өсөлт хэрэглэгчдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаагаас эрэлт улам буурах хандлагатай байна.

    Энэ онд эдийн засаг нь 0.2 хувиар тэлнэ гэж Герман улсын Засгийн газар тооцоолжээ. Өмнөх төсөөлөлд 2023 онд эдийн засаг нь 0.4 хувиар агшина гэж таамаглаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих