logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Bloomberg Economics: Төв банкнуудын бодлогын хүүг өсгөх цикл удахгүй өндөрлөнө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 10 10:10
    382
    Европын Төв банк болон бүс нутгийн Төв банкнууд илүү урт хугацаанд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээр байна

    Дэлхийн ихэнх Төв банкнуудын бодлогын хүүгээ өсгөх цикл аль хэдийн дууссан эсвэл удахгүй өндөрлөнө гэж “Bloomberg Economics”-ийн шинжээчид таамаглаж байна. Хэдий тийм боловч мөнгөний бодлогыг дахин зөөлрүүлж эхлэх хүртэл хэсэгтээ завсарлага авахаар байгааг мэдээллээ.

    Эдийн засгийн өсөлт саарах анхны шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэнтэй зэрэгцэн АНУ-ын Холбооны Нөөцийн банк тавдугаар сард бодлогын хүүг багадаа дахин нэг удаа өсгөсний дараа завсарлага авч магадгүй гэж үзэж байна. Энэ нь дэлхийн Төв банкнуудын сүүлийн хэдэн 10 жил дэх хамгийн эрчимтэй бодлогын хүүг өсгөх циклийн эцэс болох юм.

    Европын Төв банк болон бүс нутгийн Төв банкнууд илүү урт хугацаанд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээр байгаа аж. Гэхдээ Жером Пауэлл АНУ-ын мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нь дэлхийн бусад төв банкнуудад чухал дохио болохоор байна.

    Бразил, Индонез зэрэг улсын Төв банкнууд энэ ондоо багтан бодлогын хүүг бууруулж эхэлж магадгүйг шинжээчид мэдээлсэн юм. Ерөнхийдөө “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 23 Төв банкны 20 нь 2024 оноос бодлогын хүүг бууруулахаар байна.

    Дэлхийн банкнуудын бодлогын хүүгийн дундаж III улиралд зургаан хувь болж, дээд түвшинд хүрэхийг “Bloomberg Economics” тооцоолжээ. Харин 2024 оны эцсээр энэ үзүүлэлт 4.9 хувь болж буурахаар байгаа юм.

    Өмнөх циклийн адилаар Япон улс бусад улсаас ялгарахаар байна. Тус улсын Төв банкны бодлогын хүү одоогоор дэлхийн дээрх хамгийн доогуур түвшинд байгаа юм. Японы Төв банк шинэ тэргүүн Казуо Уэдагийн удирдлага дор энэ он дуустал бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалж, ирэх оноос өсгөнө гэж шинжээчид тооцоолжээ.

    Харин АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хувьд энэ онд бодлогын хүүгээ 5.1 хувьд хүргэнэ гэсэн албан ёсны тооцооллоо танилцуулаад байна. Энэ нь бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр өсгөнө гэсэн үг юм.

    Cэтгэгдэл бичих