logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Саудын Араб Ази болон Европын зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ нэмэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 06 11:50
    257

    Зургийг: Maya Sidiqqui/Bloomberg

    2023 он гарсаар брент төрлийн газрын тосны үнэ 0.1 хувиар буураад байна

    Ази болон Европт эрэлт өсөж буйтай холбоотойгоор Саудын Араб бүс нутгийн ихэнх орнуудад боловсруулаагүй газрын тос нийлүүлэх үнийг өсгөлөө.

    Энэ он гарсаар газрын тосны фьючерс үнэ буурсан ч БНХАУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор шинжээчид үнэ баррель нь 100 ам.доллар давж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

    Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компани дөрөвдүгээр сард Азид газрын тос нийлүүлэх үнээ гуравдугаар сарынхаас 50 центээр өсгөсөн юм. Энэ нь тус компанийн хувьд Азид нийлүүлэх үнээ хоёр сар дараалан өсгөсөн тохиолдол болж байна.

    Тус компани АНУ-ын худалдан авагчдад газын тос нийлүүлэх үнээ хэвээр үлдээгээд байгаа аж. Харин Баруун Европ болон Газар дундын тэнгисийн ойролцоох орнуудад нийлүүлэх үнээ баррелийг нь 1.3 ам.доллароор өсгөжээ.

    2023 он гарсаар брент төрлийн газрын тосны үнэ 0.1 хувиар буурсан бөгөөд сүүлийн байдлаар баррель нь 85.83 ам.долларт хэлбэлзэж байна.

    Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөснөөр 2022 оны дунд үед баррель нь 115 ам.доллар хүрч байсан газрын тосны үнэ ийнхүү буураад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих