
Зургийг: Patrick Hamilton/Bloomberg
Лондонд төвтэй “Anglo American” компани гурван уурхайдаа газрын гүн дэх нүүрснээс метан хий хадгалах технологи нэвтрүүлсэн байна. Тус компанийн Моранба дахь уурхай Австралид хүлэмжийн хийн ялгарлаар тэргүүлдэг аж. Метан хий ашиглан цахилаан үйлдвэрлэснээр “Anglo American” уурхайн ойролцоох айл өрхүүд, бизнесүүдийг эрчим хүчээр хангаж байгаа юм байна.
Энэ нь нүүрс олборлогч компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулсан эерэг жишээ болж байгаа ажээ.
Коксжих нүүрсний олборлолтоор тэргүүлэгч Австрали улс 2030 он гэхэд метан хийн ялгарлаа 2020 оны түвшнээс 30 хувиар бууруулах амлалт өгсөн 100 улсын тоонд багтдаг. Энэ амлалтдаа хүрэхийн тулд Австрали нүүрсний уурхайнуудын метаны ялгарлыг бууруулах шаардлагатай тулгараад байгаа аж. Уурхайнуудын метан хийн ялгаруулалт Австралийн нийт метан ялгаруулалтын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг.
“Anglo American” компанийн хувьд одоогоор уурхайнуудаас нийт ялгаруулах метан хийнийхээ 42 хувийг хадгалж байгаа юм.