
Зургийг: Bartek Sadowski/Bloomberg
Энэ оны эхээр нүүрсний олборлолт буурсан ч оны эцсээр гарц нэмэгдэж, 2022 оны түвшинд хүрнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгино́в мэдэгдлээ.
2022 онд ОХУ-ын нүүрсний гарц цар тахлын өмнө үеийн түвшинд хүрсэн аж. Энэ оны эхээр нүүрсний гарц буурсан ч ирэх саруудад олборлолт сэргэж, өмнөх оны түвшинд хүрнэ гэж найдаж байгааг тэрбээр онцолж байна.
Статистик мэдээллээр нэгдүгээр сард ОХУ-ын нүүрсний гарц 34.9 сая тонн байсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан үзүүлэлт боллоо. 2022 онд ОХУ-ын нүүрс олборлолт 0.3 хувиар өсөж, 442 сая тонн хүрч байжээ.
Зах зээлийг тогтворжуулахын тулд сайн дураараа гарцаа бууруулж байгаа учир газрын тосны үйлдвэрлэл 2023 онд бага зэрэг буурахыг ОХУ-ын Эрчим хүчний яам мэдээллээ.
Мөн Европын орнууд нийлүүлэлт хийхээс татгалзсан учир шинэ худалдан авагч олоход хүндрэлтэй байгаагаас байгалийн хийн үйлдвэрлэл буурах төлөвтэйг анхааруулжээ.
2022 онд ОХУ-ын газрын тосны гарц хоёр хувиар өсөж, 535.1 сая тонн хүрсэн байна. Харин байгалийн хийн үйлдвэрлэл нь 11.7 хувиар буурч, 673.8 тэрбум куб метр болжээ.