logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Жижиглэн худалдааны салбарын борлуулалт 2022 онд 27.2 хувиар өсөж, ₮22.1 их наяд болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 10 10:10
    761
    Бөөний худалдааны салбарын борлуулалтын орлого сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 15.5 их наяд төгрөг давав

    2022 онд жижиглэн худалдааны салбарын борлуулалтын орлого 22.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 27.2 хувиар өслөө. Энэ нь өмнөх оны өсөлтөөс давсан буюу сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр дүн болж байна.

    10-2.JPG

    Бөөний худалдааны салбарын борлуулалтын орлого мөн л сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 15.5 их наяд төгрөг давжээ. Энэ нь өмнөх оноос 33.1 хувиар өссөн дүн болж байна.

    10-3.JPG

    НӨАТ төлөгч хуулийн этгээдийн мэдээллийн санд үндэслэн тооцоолсноор 2022 онд худалдааны салбарын нийт орлого 37.7 их наяд төгрөг давж, жилийн дүнгээр 29.5 хувиар өсжээ. Үүний 21.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.2 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Энэхүү өсөлтийн дийлэнхийг шатахууны борлуулалтын орлогын өсөлт бүрдүүлсэн аж.

    Аймгуудаар авч үзвэл Өмнөговь аймагт худалдааны борлуулалт хамгийн өндөр буюу 896.4 тэрбум төгрөг, Говь-Алтай аймагт 96 тэрбум төгрөг буюу хамгийн бага дүнтэй гүйлгээ бүртгэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих