logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    "Yahoo" технологийн салбарынхны их цомхотголд нэгдэн 1000 ажилтнаа хална
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 10 12:00
    157

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “Yahoo” энэ 7 хоногт ажилтнуудынхаа 12 хувийг цомхотгохоор төлөвлөөд байна

    “Yahoo” компани энэ долоо хоногтоо багтан 1000 гаруй ажилтнаа цомхотгохоо мэдэгдлээ. Энэ нь тус компанийн ажиллах хүчний 12 хувьтай тэнцэж байгаа юм.

    Технологийн томоохон  компаниуд ажиллах хүчнээ цомхотгож байгаатай зэрэгцэн “Yahoo” зар сурталчилгаа, технологийн нэгждээ бүтцийн өөрчлөлт оруулж байгаа аж. Энэ хүрээнд 2023 оны эцэс гэхэд “Yahoo For Business” болон технологийн нэгжийн ажилтнуудын 50 хувийг цомхотгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр “Yahoo” компани нийт ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгох ажээ.

    Дэлхийн эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаагаас хэрэглэгчдийн дунд цахим зар сурталчилгааны эрэлт буураад байна. “Yahoo” бүтцийн өөрчлөлтийн хүрээнд “Yahoo Advertising” шинэ нэгж байгуулна. Энэхүү нэгж нь “Yahoo Finance”, “Yahoo News”, “Yahoo Sports” веб хуудаснууд дээрх зар сурталчилгааны борлуулалтыг хариуцан ажиллах аж.

    “Yahoo” цомхотгол явуулж буй хэдий ч шинээр ажилтан авах явцаа зогсоогоогүй бөгөөд цомхотголд орсон зарим ажилтныг өөр нэгж, хэсгүүдэд томилно гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдэв.

    Cэтгэгдэл бичих