logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц үйлдвэрлэгч “Ferretti” Миланы биржид бүртгүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 10 11:20
    382

    Зургийг: Wei Leng Tay/Bloomberg

    2022 онд “Ferretti” Хонгконгийн биржид IPO хийж, 257 сая ам.доллар татан төвлөрүүлжээ

    Италийн тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц үйлдвэрлэгч “Ferretti” компани Миланы Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр Хонгконгийн зохицуулагч нараас зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байна.

    Ингэснээр “Ferretti” Хонгконг болон Миланы Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй анхны компани болох юм. Өнгөрсөн онд “Ferretti” Хонгконгийн биржид IPO хийж, 257 сая ам.доллар татан төвлөрүүлжээ.

    Тус компани энэ оны II улиралд багтан Миланы биржид бүртгүүлэхийг зорьж байгаа аж. “Ferretti” Миланы Хөрөнгийн биржид IPO хийснээр 325 сая ам.доллар төвлөрүүлж магадгүй байна.

    “Ferretti” компаниас гадна Италийн алдарт тансаг зэрэглэлийн хувцас, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Prada” Миланы биржид давхар бүртгүүлэхээр судалж байгаа аж. “Ferretti”-ийн хувьд Италид зургаан үйлдвэртэй бөгөөд 80 гаруй орны хэрэглэгчдэд тансаг дарвуулт онгоц худалдаалдаг.

    Дэлхийн тансаг дарвуулт онгоцны зах зээл 2020 онд 5.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих