logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    CEC: 2023 онд БНХАУ-ын цахилгааны хэрэглээ 6 хувиар өснө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 28 12:00
    275

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ эдийн засгийн өсөлтөө энэ онд 5 хувьд хүргэх зорилт тавиад байна

    БНХАУ-ын Цахилгаан эрчим хүчний зөвлөл 2023 онд цахилгааны хэрэглээ зургаан хувиар өсөх төлөвтэй байгааг мэдээллээ.

    БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд тогтвортой цахилгааны нийлүүлэлтийг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаа тус зөвлөлөөс мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ онд тус улсын эдийн засгийн идэвхжил сэргэх төлөвтэй байгаа нь цахилгааны хэрэглээ өмнөх оноос өсөхөд нөлөөлнө гэж үзжээ.

    Цаг агаарын хэвийн байсан тохиолдолд БНХАУ-ын цахилгааны хэрэглээ энэ онд 9.15 тераватт цаг байна гэж тооцоолсон байна. Тус  улсын хувьд эдийн засгийн өсөлтөө энэ онд таван хувьд хүргэх зорилт тавиад байгаа аж.

    Цар тахлын хөл хорионы улмаас 2022 онд БНХАУ-ын эдийн засаг гурван хувиар тэлсэн нь 1976 оноос хойших хоёр дахь удаагийн хамгийн тааруу өсөлт болоод байна. Мөн 2020 онд цар тахлын улмаас БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 2.2 хувиар өсөж байв.

    Cэтгэгдэл бичих