logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын дизель түлшний экспортод Европын Холбооны хориг нөлөөлөхгүй бололтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 28 11:10
    984

    Зургийг: Chris J. Ratcliffe/Bloomberg

    III сарын эхний 19 хоногт ОХУ өдөрт 1.5 сая баррель орчим дизель түлш нийлүүлжээ

    Европын Холбооны хоригоос үл хамааран ОХУ-ын дизель түлшний экспорт энэ сард дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Саяхан хэрэгжиж эхэлсэн Европын Холбооны импортын хориг экспортыг бууруулна гэж болгоомжлолыг Москва үгүйсгэсээр байгаа юм.

    Энэ нь Турк, Марокко зэрэг улс ОХУ-ын дизель түлшийг худалдан авах нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Гуравдугаар сарын эхний 19 хоногт ОХУ-ын дизель түлшний нийлүүлэлт өдөрт 1.5 сая баррель орчим байсныг "Bloomberg"-ийн шинжээчид тооцоолжээ.

    396863739.png

    Нийлүүлэлт энэ хурдаараа үргэлжилбэл энэ сард экспорт 2016 оноос хойших дээд түвшинд хүрэхээр байгаа юм. Хямдралтай үнээр санал болгож байгаа учир дизель түлш нийлүүлэх шинэ зах зээл олдоно гэдэгт ОХУ-ын үйлдвэрлэгчид итгэлтэй байгааг шинжээчид онцолж байна.

    ОХУ-ын дизель түлшний экспортын дийлэнх хувь нь Туркийн хэрэглэгчдэд хүрч байгаа аж. Бусад импортлогч орнуудын хувьд Морокко, Бразил, Саудын Араб, Тунис багтаж байгаа юм.

    Мөн Европын Холбооны хориг хэрэгжиж эхэлснээс хойш нөөцөд хадгалагдаж буй ОХУ-ын дизель түлшний хэмжээ мэдэгдэхүйц өсжээ. Энэ нь ОХУ-ын экспортыг орлох нийлүүлэгч олоход хүндрэлтэй тулгарч байгаагийн дохио байж магадгүйг шинжээчид мэдээлж байна.

    Cэтгэгдэл бичих