logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хөл хорио, таваарын үнээс шалтгаалан БНХАУ-д инфляц доогуур түвшинд хадгалагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 17 09:40
    167
    IX сард БНХАУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өслөө

    Есдүгээр сард БНХАУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын тооцоолсон 2.9 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт болж байна.

    Мөн есдүгээр сард тус улсын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт саарч 0.9 хувь болжээ. Наймдугаар сард үйлдвэрлэгчийн үнэ 2.3 хувиар өсөж байсан юм.

    БНХАУ-д эдийн засгийн идэвхжил удааширч, суурь инфляц буурч байгаа нь  дефляцын эрсдэл нэмэгдэхээр байгааг харуулж байна гэж “Australia & New Zealand Banking Group”-ийн шинжээч мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих