logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хэрэглэгчдийн зарцуулалт, бизнесүүдийн үзүүлэлт сайжирснаар АНУ-ын эдийн засаг III улиралд сэргэлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 28 09:00
    699
    АНУ-ын ДНБ III улиралд 2.6 хувиар өсөв

    Оны эхний хоёр улиралд бууралттай байсан АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт III улиралд 2.6 хувиар өссөнийг тус улсын Худалдааны яам мэдээллээ.

    Хэрэглэгчдийн зарцуулалт, бизнесийн үзүүлэлтүүд эдийн засгийн хүндрэлд харьцангуй тэсвэртэй байсан нь хоёр улирал дараалан агшсан АНУ-ын эдийн засаг сэргэхэд голлон нөлөөлжээ. 

    392741857.png

    Хэдий тийм боловч инфляц эрчимжиж, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь ирэх саруудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй байна.

    Ялангуяа эдийн засагт гол жин дардаг хэрэглэгчдийн зарцуулалт 1.4 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боловч өнгөрсөн улирлаас өсөлтийн эрч нь саарсан байдалтай байна. 

    Эдийн засагчдын дунд явуулсан судалгаанд үндэслэсэн “Bloomberg”-ийн АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөлөл 2.4 хувь, харин хэрэглэгчдийн зарцуулалтын өсөлтийн төсөөлөл нэг хувь байсан юм.

    Мөн суурь эрэлтийн гол хэмжүүр болдог дотоодын борлуулалт инфляцын нөлөөллийг хасаж тооцвол 0.5 хувиар өссөн нь цар тахал эхэлснээс хойших хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг болжээ.

    Улирлын тайлангийн үзүүлэлт ийнхүү өсөлттэй гарсан нь АНУ-ын эдийн засгийн уналт нүүрлээд буй гэсэн болгоомжлолыг багасгасан ч эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хэрэглэгчдийн зарцуулалт өндөр инфляцын нөлөөлөлд ихээр өртсөн хэвээр үлдэж байна. 

    Тайлангийн дараа Холбооны Нөөцийн банк ирэх долоо хоногийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх магадлал нэмэгдэж байна.

    Cэтгэгдэл бичих