logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    ЭЗХЯ: Өмнөх хэлэлцүүлгээс ирсэн 700 орчим саналын 60 хувийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгасан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 16 16:56
    302
    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд найман гол чиглэлийг тусгажээ

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нийт 700 орчим санал ирсний 60 орчим хувийг нь тусгаж авсныг Эдийн засаг, Хөгжлийн яам мэдээлэв.

    Энэ баасан гарагт энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр бизнесийн байгууллагын төлөөлөгчид хуулиуд цогцоороо хөрөнгө оруулалтад таатай нөхцөлийг бүрдүүлэхийн чухлыг онцолж байсан юм.

    16-7.JPG

    Тоон үзүүлэлтийг харвал Монгол Улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт 2012 оноос хойш ерөнхийдөө буурсан дүр зурагтай байна.

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд найман гол чиглэлийг тусгажээ. Үүнд олон улсын арбитрт хандах, Төрийн хяналт шалгалтын давхардал, газрын асуудал, хөрөнгө оруулалтыг хориглосон хязгаарлалтыг арилгах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.

    “AmCham Mongolia”-ийн Гүйцэтгэх захирал О.Адьяа

    “Хөрөнгө оруулалтын хуулийг дангаар нь баталснаар хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл бүрдэхгүй юм байна. Хөрөнгө оруулалтын хууль, мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль, Татварын багц хууль, одоо боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн төсөл энэ бүхэн маань нийлээд цогцоороо хөрөнгө оруулалтад ээлтэй, таатай байх юм бол хөрөнгө оруулагчид маань сонирхох байх. Одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль ажил олгогч талдаа нэлээд ачаалал үүссэн заалтуудтай, хэрэгжээд явж байгаа. Гэтэл Хөрөнгө оруулалтын хууль маань татварын урамшуулал байхгүй учраас илүү тунхаглалын чанартай болох юм шиг байна. Иймэрхүү асуудлууд байгаа учраас тогтолцоонд иж бүрнээр нь хандаасай гэж бид хүсэж байна”

    ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа

    “Татвартай холбоотой зүйл заалтууд Татварынхаа хуулиар явах ёстой гэсэн байр суурьтай байна. Олон Улсын Валютын Сан ч бидэнтэй адил байр суурьтай байгаа. Учир нь одоогийн байгаа хувилбар дээр татвартай холбоотой нэлээд заалтууд орсон. Гэсэн ч Татварын хуультай уялдаагүй учраас хэрэгжих боломжгүй болчихсон”

     

    Cэтгэгдэл бичих