logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Бодлогын хүү буурна гэсэн хүлээлт үүсгэхгүй байхыг Холбооны Нөөцийн банк анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 05 16:50
    374
    АНУ-ын Холбооны Нөөцийн банк өнгөрсөн онд бодлогын хүүгээ дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр нэмэгдүүлээд байна

    Өнгөрсөн сард АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляцыг заавал бууруулах зорилтоосоо ухрахгүй гэдгээ бататгаж, бодлогын хүүгийн өндөр түвшин тооцооллоос удаан хугацаанд хадгалагдах төлөвтэйг хөрөнгө оруулагчдад анхааруулаад байсан юм.

    Мөнгөний бодлогын ээлжит хурлаас өмнө 2023 оны хоёрдугаар хагасаас бодлогын хүү буурч эхэлнэ гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байв. Лхагва гарагт ил болсон тус хурлын протоколоос харвал хөрөнгө оруулагчдын өөдрөг хүлээлт нь үнийн дарамтыг багасгах төв банкны хүчин чармайлтыг сулруулж байна гэсэн бухимдангуй байр суурь мөнгөний бодлогын хорооны гишүүд дунд давамгайлж байжээ.

    “Мөнгөний бодлогын хорооны хариу арга хэмжээний тухай олон нийтийн буруу ойлголтоос шалтгаалан санхүүгийн орчныг үндэслэлгүйгээр зөөлрүүлэх нь үнийн тогтвортой байдлыг эргэн тогтоох хорооны хүчин чармайлтад хүндрэл учруулна” хэмээн Холбооны нөөцийн банкны албан тушаалтнууд онцолж байсныг протоколд дурдсан байна.

    Протокол ил болсны дараа АНУ-ын хувьцаануудын ханш уналттай хаагдсан бол Төв банкны бодлогод мэдрэг байдаг Засгийн газрын хоёр жилийн бондын өгөөж өсөж, ам.долларын ханш сул түвшинд хадгалагдсан байна.

    Өнгөрсөн онд бодлогын хүүгээ дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр нэмэгдүүлээд байсан Холбооны Нөөцийн банк сүүлийн хурлаараа эрчээ сааруулж, 50 суурь нэгжээр нэмэгдүүлсэн юм.

    “Инфляцын хувьд тэдэнд хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна. Санхүүгийн орчин үндэслэлгүйгээр зөөлрөхөөс тэд ихээхэн болгоомжилж байгаа учраас хоёрдугаар сард дахин 50 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөх байх. Энэ нь хөрөнгө оруулагчдад баттай дохио өгнө” хэмээн “LH Meyer”-ийн Эдийн засагч Дерек Танг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих