logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ЭТТ: Цагаанхад гаалийн хяналтын талбайд нүүрс дутсан хэргийг шалгуулна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 01 15:40
    117
    “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс борлуулалтын 142 гэрээг ил тод болгоод байна

    Цагаанхад гаалийн хяналтын талбайд нүүрс дутсан хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар 11 дүгээр сарын 22-нд хүсэлт өгсөн гэж "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ.

    Үүнээс гадна 2018 онд шалгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайланд баталгаажуулсан ч нягтлан бодох бүртгэлийн тайланд бүртгээгүй хэрэг одоо ч эцэслэгдээгүй байгааг онцлов. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй байна. Мөн Гаалийн ерөнхий газрын дүгнэлтээр автомашины тоо зөрсөн асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгааг мэдээлэв.

    Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс борлуулалтын 142 гэрээг ил тод болгоод байгаа юм. Уурхайгаас ачигдсан нүүрсийг Цагаанхаданд буулгаж, түүнийг нь дахин тээвэрлэж хилээр гаргаж байгаа аж. Энэ хэсэгт мөн камержуулалт, хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Онцгой бүрэн эрхт төлөөлөгч онцолж байна.

    Мөн 40 их наяд төгрөгийн нүүрс дутсан гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой”-ийн тооцоолол биш гэдгийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат бататгаж мэдэгдлээ.

    Нүүрс тээврийн явцын тухайд уурхайгаас Цагаанхад хүртэлх тээвэр 3-4 дахин, Цагаанхаднаас Ганцмод боомт хүртэлх тээвэр хоёр дахин нэмэгджээ. Аравдугаар сард 220 автомашинаар тээвэрлэлт хийж байсан бол одоо өдөрт 700 автомашинаар 74.2 мянган тонн нүүрс тээвэрлэж байна.

    "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат

    Cэтгэгдэл бичих