logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн "Топ 3" тэрбумтны нэг, нүүрсээр хөрөнгөжсөн Адани ногоон мөрөөдлөөрөө жигүүрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 11 11:56
    292
    Хэвлэл мэдээллийнхний хараанаас хол байхыг эрхэмлэсээр ирсэн Гаутам Адани сүүлийн хэдэн сард олны анхаарлын төвд орж ирсэн нь зөвхөн хөрөнгийнх нь хэмжээ нь огцом өссөнтэй холбоогүй.

    Шатах түлшний салбараас ихээхэн хамааралтай аварга корпорац нь одоо БНЭУ болон хилийн чанадад шинэ салбарт хөл тавьж, бизнесээ төрөлжүүлэхэд анхаарч буй бөгөөд Гаутам Адани ч олон улсын тавцанд өөрийгөө дахин нээн харуулахыг зорьж байна.  

    Эрчим хүчний үнэ өсөж, Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудынх нь хувьцааны ханш цойлсноор Гаутам Аданигийн нийт хөрөнгө ойролцоогоор 143 тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр  нийт хөрөнгийн хэмжээгээрээ Илон Маск болон Жефф Безос нарын араас бичигдэх болсон билээ. 

    “Ногоон эрчим хүчний эрэлт дэлхий даяар өсөж буй нь БНЭУ-д эрс өөрчлөлт авчирна. Ногоон устөрөгч, нар болон салхины эрчим хүчийг хослуулах нь манай улсад урьд өмнө байгаагүй том боломж авчирна” гэж Гаутам Адани мэдэгдэж байв.

    Дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхмийн дундаас 2022 онд хөрөнгийн хэмжээ нь буураагүй хоёр л хүн байгаагийн нэг нь Гаутам Адани байгааг "Bloomberg"-ийн тооцоолол харуулж буй. Тэр дундаа нүүрсний салбараас хүчээ авч буй ганц хүн нь Гаутам Адани.

    Гаутам Адани одоо амбицтай төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц бололцоогоо ашиглаж байна. Үүний тод жишээ нь тэрбээр 2030 он гэхэд ногоон эрчим хүчний дэд бүтцийн чиглэлд 70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан явдал юм. Өнгөрсөн сард Гаутам Аданигийн компани хөнгөн цагаан, төмрийн хүдрийн төслүүдэд 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан төдийгүй сүүлд цемент үйлдвэрлэгч "Holcim" компанийн БНЭУ дахь бизнесийг 10.5 тэрбум ам.доллароор худалдан авсан аж. Мөн Гаутам Аданигийн компани хэвлэл мэдээлэл, дижитал үйлчилгээ, нисэх буудал, дата төв, харилцаа холбооны чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. 

    70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр 2030 он гэхэд дэлхийн тэргүүлэх цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж Гаутам Адани найдаж байгаа ч шатах түлшний бизнес дэх оролцоотой нь харьцуулахад түүний ногоон хөрөнгө оруулалт хангалтгүй бөгөөд дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөхөд нь саад болж магадгүй байна. 

    Дэлхийн хэмжээнд нүүрснээс ялгарч нүүрсхүчлийн хийн гурав орчим хувь нь Гаутам Аданигийн уул уурхайн бизнестэй холбогдож буйг "SumOfUs" байгууллагын тооцоолол харуулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих